DTLA-ийн гишүүнчлэл нь багш бүрийг тасралтгүй хөгжих, мэргэжлийн хамтын нийгэмлэгт нэгдэх, өөрийн үнэ цэнийг өсгөх боломжийг олгодог систем юм. Гишүүн болсноор та боловсролын салбарт чиглэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, туршлага солилцох нэгдсэн орчинд оролцоно. DTLA-ийн гишүүд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сайжруулах сургалт, вебинар, арга хэмжээнд давуу эрхтэйгээр хамрагдах бөгөөд багш нарын хамтын нийгэмлэгээр дамжуулан бодит дэмжлэг, зөвлөгөө авах боломжтой. Мөн гишүүнчлэлийн хүрээнд урамшуулал, боломж, хөнгөлөлтүүдийг эдэлнэ. DTLA нь гишүүн бүрийн оролцоо, хөгжлийг үнэлж, багшийн мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэх тогтолцоог хэрэгжүүлдэг. Боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулах, хамтдаа өсөн дэвжихийг хүссэн багш бүрийг бид гишүүнээр элсэхийг урьж байна.