TDLA-ийн гишүүд гэдэг нь багшийн мэргэжлийн хөгжил, боловсролын чанарыг сайжруулах зорилгыг дэмжиж, тасралтгүй суралцах, хамтдаа хөгжих хүсэлтэй багш, боловсролын салбарын мэргэжилтнүүд, cудлаачид, оюутнууд, дэмжигч байгууллагууд юм.
Манай гишүүд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд ажиллаж буй багш нар, оюутнууд мөн боловсролын чиглэлээр ажилладаг судлаач, зөвлөх, сургалтын мэргэжилтнүүдээс бүрдэнэ. Тэд TDLA-ийн сургалт, арга хэмжээ, хамтын нийгэмлэгт идэвхтэй оролцож, мэдлэг туршлагаа хуваалцан, боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг. TDLA-ийн гишүүн байх нь зөвхөн нэг платформд бүртгүүлэх биш, харин багшийн мэргэжлийн хөгжлийн үнэ цэнэ, нөлөөллийг нэмэгдүүлэх хамтын зорилгын нэг хэсэг болохыг илэрхийлнэ.